Archive for the ‘Тэтгэлэгт сургалт’ Category

Эмэгтэй эрдэмтэдэд ном бичих ТЭТГЭЛЭГ зарлагджээ

Эрхэм эрдэмлэг бүсгүй та сард 4500 доллар аваад 6-аас 9-н сарын хугацаатай АНУ-д өөрийн номоо бичихийг хүч байна уу?

Тийм бол дараах холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Vera R. Campbell Foundation
Тэтгэлэгийн талаарх мэдээлэл

Хүн судлал, эдийн засаг, газар зүй, түүх, хууль, улс төр судлал, сэтгэл судлал, хүмүүнлэгийн шинжлэх ухаан, бас бусад салбарын эрдэмтэд энэ тэтгэлэгт өргөплөө өгч болох юм байна.
11-р сарын 1-ны дотор багтаан өргөдлөө илгээх ёстой юм байна.

Танд амжилт хүсье.

Лекцэнд урьж байна

Хөгжиж буй орнуудын Эмэгтэй Эрдэмтэд, судлаачдад олгодог Олон улсын ШЛЮМБЕРЖЕР-ийн нэрэмжит тэтгэлэгийг жил бүр зохион байгуулдаг бөгөөд дэлхийн олон улсын эмэгтэй эрдэмтэд энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан судалгааны ажлаа амжилттай хийсээр ирсэн. Монгол улсаас анх ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн профессор Т.Уранчимэг тус тэтгэлэгт хоёр жил дараалан тэнцэж судалгааны ажлаа амжилттай хамгаалаад ирсэн бөгөөд энэ жил дээрх тэтгэлэгт хамрагдах сонирхолтой эрдэмтэн, судлаачдад зориулан “Дэлхийн боловсрол – Тэтгэлэгт хөтөлбөр” сэдэвт лекц, ярилцлагыг хийх гэж байна.

Шлюмбержер сангийн тухай товч: Schlumberger Foundation – Шлюмбержер сан нь 1954 онд анх АНУ-д байгуулаглсан бөгөөд байгуулагдсан цагаасаа эхлэн боловсролд чиглэсэн их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийсээр иржээ. 2004 оноос эхлэн хөгжиж буй орны эмэгтэй эрдэмтэд зориулсан ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨХ ФАКУЛЬТЕТ хөтөлбөрийн эхлүүлэн Шинжлэх ухаан, Технологи, Инженерчлэл болоод Математикийн салбарт тэргүүлж байгаа эрдэмтэн судлаач эмэгтэйчүүдэд судалгааны тэтгэлэг олгож эхэлжээ. Өнөөдрийн байдлаар 68-н орны 405-н судлаач энэ тэтгэлэгийг хүртээд байна.

Лекцийн товч агуулга: Олон улсын нээлттэй тэтгэлэгүүдэд яаж хамрагдах хаанаас эрж хайх талаарх аргачлал, нээлттэй тэтгэлэгүүдэд өргөдөл хэрхэн илгээх, өөрийгөө бэлтгэх арга зүй түүнчлэн хэлний боловсролоо ажлын байран дээрээ бие даан дээшлүүлэх арга, аргачлал.

Та бүхэн өргөнөөр оролцоно уу.

Хаана: ШУТИС-ийн Т-байрны 207 тоот өрөө
Хэзээ: 2015-оны 9 дүгээр сарын 14-ны өдрийн 16:00 цаг
Зохион байгуулагч: МОНГОЛЫН ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫН ЭМЭГТЭЙ ЭРДЭМТДИЙН ХОЛБОО

Зөвхөн Монголчуудад зориулсан Японы тэтгэлэг

Та гадаадад тэр тусмаа Япон оронд суралцах хүсэлтэй байдаг бол мөрөөдлөө биелүүлэх боломж нээгдсэн байгааг дуулгахад таатай байна.

Хүний нөөцийн чиглэлээр төгссөн энэ чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс Магистрын энэ тэтгэлэгт өргөдлөө өгөх эрхтэй. Тэнцсэн тохиолдолд 2 жилийн турш таны бүх зардалыг дааж тэр ч бүү хэл ирж буцах тасалбарыг хүртэл даах болно. Зөвхөн Монголоос 18-н хүн авахаар тоо зарласан байна. Та өргөдлөө заавал өгөөрэй.

Өргөдлийг хүлээж авах сүүлчийн хугацаа: 2015 оны 10-р сарын 16.

Үндсэн мэдээлэл, зар энд байна (in English)
Монголд зориулагдсан зарлал энд байна (in English)
Өргөдөл өгөх заавар, өргөдлийг шалгаруулах дараалал энд байна (in English)

Зөвөлгөө авах хүсэлтэй бол tudevdagva(at)yahoo.com хаягаар мэйл бичиж Манай холбооноос зөвөлгөө авч болно.
Амжилт хүсье.

Эмэгтэй Оюутнуудад хандсан тэтгэлэг

Эрхэм Оюутан Бүсгүйчүүд ээ, Та олон улсын тэтгэлэгт өргөдлөө өгөөрэй.
Энд дарж (in English) дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Энэхүү тэтгэлэгийг Монгол улсаас авсан хүнгүй байгаа юм байна. Иймд та анхны алтан хараацай болж энэ тэтгэлэгийг авах боломж нээлттэй байна.

Зөвхөн эмэгтэй оюутнуудад тэтгэлэг өгнө. Компьютер эсвэл техникийн чиглэлээр суралцдаг байх ёстой.

Өргөдөл хүлээж авах сүүлчимйн хугацаа: 2015-н оны 5-р сарын 27.

Германд 2015-17-н онд судалгаа хийх тэтгэлэг

The 3. Lichtenberg-Kolleg, the Göttingen Institute for Advanced Study in the Humanities and Social Sciences буюу Лиштенбергийн Коллеж, Хүмүүнлэгийн ба Нийгмийн шинжлэх ухааны чиглэлийн ахьсан шатны сургалтын Гёттингийн Институт хамтран 2015-н оны 10-р сараас 2017-н оны 7-р сар хүртэл судалгааны тэтгэлэг олгохоор зарласан байна.

Мэдлэг, Соёл, Аялал жуучлал, Солилцоон дээр суурилсан даяарчлал, Хүний эрх, Улс төр, Шашин шүтлэг, Гүн ухаан, Хэл шинжлэл ба түүхийн чиглэлийн судалгааг санхүүжүүлнэ.

PhD цолыг 6-н жилийн дотор багтан хамгаалсан хүмүүс энэ тэтгэлэгт өргөдлөө өгөх боломжтой. Үндсэн тэтгэлэг сар бүрийн 1365-1518-н евро байна. Сар бүр өгүүлэл хэвлүүлэхэд зориулан 203-н евро нэмэж өгнө. Мөн 600-н еврог сар бүр байр сууцны зардалд өгнө.
Гэр бүлээ авчрах боломжтой. Эхний хүүхдэд 400 евро өгнө. Нэгээс олон хүүхэдтэй бол хүүхэд бүрт сард нэмэж 100 евро өгнө.

Өргөдөлд багтах зүйлс:
1. Товч анкет ба бүтээлийн жагсаалт
2. Судалгааны хугацаанд юу хийх төлөвлөөг 3000-н үгэнд багтаан бичих
3. PhD цолны гэрчилгээ
4. 2 хүний санал болгосон дагалдах захидал
зэрэг болно. Бусад шаардлагыг та доорх хаягаар орж харна уу.

Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

2015 оны 3-р сарын 2-ны дотор өргөдлөө илгээх юм байна.

Хуанли
December 2016
M T W T F S S
« Apr    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
Цаг агаар
Онч мэргэн үгс
Хүний хамгийн үнэтэй зүйл бол амьдрал юм. Олхиогүй өнгөрсөн хийгээд өөдгүй явдлын төлөөх гутамшигт түлэгдэлгүй, зорилгогүй өнгөрүүлсэн он жилүүдийн төлөөнөө сэтгэл өвдөн шаналалгүй, дэлхий дээрх хамгийн сайхан зүйл болох хүн төрөлхтнийг чөлөөлөхийн төлөө тэмцэлд хамаг амьдрал, бүх хүчээ зориулсан байхаар ганц олдсон амьдралаараа амьдарлаа гэж үхэхийн цагт хэлж чаддаг байх ёстой.

Оросын зохиолч Н.А.Островский